СУИС-ийн соёлын боловсролын сургууль

Гүйцэтгэсэн:......................../Ө.Отгонзаяа/
/Сүрэнхорлоо/
/Шүрэнчимэг/
/Шинэтуяа/
Шалгасан: ........................../А.Алтанчимэг/
Номын фондын бүрдүүлэлтийн онол
Бүрдүүлэлт гэдэг нь нэр томьёо номын сангийн салбарт зуунаас эхлэн хэрэглэгдэж ирсэн. Бүрэн гэдэг латин үгнээс гаралтай. Номын сангийн фондын бүрдүүлэлт гэж номын сангийн зорилго, уншигчидын эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцсэн ном хэвлэлийг бүрдүүлэн авч, байнга шинэчилж, үнэ цэнээ алдсан номыг хасаж байхыг хэлнэ.
Фондын бүрдүүлэлт гэдэг нь эцэс төгсгөлгүй үйл явц юм. Нэгэнт эхлэсэн бол номын сан байгаа нөхцөлд дуусдаггүй.
Номын сангийн фондын бүрдүүлэлтийн онцлог:
Төрөл бүрийн номын сангийн фондын бүрдүүлэлт нь ерөнхий олон ижил төстэй зүйлтэй.
Ижил төстэй шинж тэмдэг нь бүрдүүлэлтийн зарчимууд, бүрдүүлэлтийг шинжлэх ухааны үндэстэй явуулах арга зүй төрөл болно.
Гэвч номын сангийн төрөл бүр нь зөвхөн тэр төрлийн номын сангийн бүрдүүлэлтэнд хамаарах хэд хэдэн онцлогтой.
-Бүрдүүлэлтийн онол арга зүйд юуны өмнө номын сангийн ажлын үндсэн чиглэл, уншигчийн бүрэлдэхүүн нь номын сангийн төрөл зүйг тодорхойлдог.
-номын сангийн төрөл зүй нь номын сангийн фондын хэмжээ, авч байгаа хэвлэлийн төрлийг тодорхойлдог.
-ном хэвлэлийг сонгож авч бүрдүүлэх ажлыг хийхдээ номын сангууд зохион байгуулалт арга зүйн өөр өөр аргыг хэрэглэдэг.
Нутаг дэвсгэрийн шинж тэмдгээр зохицуулж хорших нь:
Аймаг, хот, нэг дүүрэг, хороолол өөрөөр хэлбэл ойролцоо оршиж байгаа номын сангуудын фондын бүрдүүлэлтийг зохицуулж хорших нь хоршилтын анхны үе шат юм. Төвлөрсөн номын сангийн системүүд нь хоршиж ажиллаж байгаагийн тод юм. Төвлөрсөн системд орж байгаа бүх номын сангуудыг нэгдсэн байдаг. Аль ч салбарын уншигч төв номын сангийн бусад бүх салбар хоорондын ном солилцоо төвлөрсөн номын сангаар үйлчлүүлэх бололцоотой. Олон улсын номын сан хоорондын ном солилцоо төвлөрсөн номын сангаар хийгддэг. Цаашилбал хоршилтыг тэр нутаг дэвсгэрт байгаа нийтийн номын сангаас гадна бусад тусгай номын сангууд дээр үеэс зохион байгуулж ирсэн. Жишээ нь: польш улсын дэлхийн 2-р дайны дараа, Болгар 1950-аад оны үед /энд Кирилл Мефодийн нэрэмжит ардын номын сан тэргүү номын сангийн нэгдсэн систем байсан/ 1950-60-аад оны үед Унгар, Чех, Герман гэх мэт улсад эрдэм шинжилгээ болон тусгай номын сангуудын фондыг хоршиж бүрдүүлэх ажил эхэлсэн.
Энэтхэг, Герман улс хоршсон гадаад хэвлэлийн бүрдүүлэлтийн улсын төлөвлөгөө боловсруулж ажилласан. АНУ-д Фарминстоны төлөвлөгөө боловсруулж явуулсан. Энэ төлөвлөгөө ёсоор АНУ-ын томоохон 60 номын сан ЭШИ, улс төрчид болон цэргийн удирдлагын хэрэгцээтэй гадаадын ЭШ-ний ном хэвлэлээр хангах зорилготой байсан. Номын сонголт , худалдаж авах, ажлыг гадаадын томоохон номын худалдааны пүүс, компаниуд гүйцэтгэж байсан. Энэ төлөвлөгөө нурсан боловч нэг улсын номын санд дэлхийн ихэнх орны ном хэвлэлийг авах оролдлогын анхных нь байсан юм.
1965 оноос Конгрессийн номын сангийн фондыг бүрдүүлэх, каталогижуулах ажлыг зохицуулах, хорших үндэсний хөтөлбөрийг боловсруулж эхэлсэн. Зорилго нь бололцооныхоо хирээр уншигчийн сонирхолыг татаж байгаа аль оронд хэвлэгдсэн бүх номыг авах явдал юм. Англид хорших ажлыг нийтийн номын сангууд санаачилж хийсэн. Одоо бүрдүүлэлтийн хорших үндэсний төлөвлөгөөнөөс гадна олон улсын төлөвлөгөө боловсруулж ажиллах бололцоотой. Олон улсын хэмжээнд хорших ажил нь дэлхийн хэдэн орноос дэлхийн ихэнх улс орныг оролцуулж хийж болно. 1960-аад оноос эхлэн ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хэмжээнд хорших төлөвлөгөөг боловсруулж ажиллаж байсан. Европын эдийн засгийн нийгэмлэгийн гишүүн орнууд хоршиж бүрдүүлэх ажлыг ШУТМ-ийн автоматчиласан системийн хүрээнд 1977 оноос эхлэн явуулж байна. /EURONET/ Скандинавын орнууд Дани, Финлянд, Швед, Норвеги Скандиа төлөвлөгөө 1965 оноос боловсруулж ажилласан. Зэргэлдээ оршдог эдг
Номын сангийн фондын бүрдүүлэлтийн зохицуулалт, хоршилт
1. Ач холбогдол, нөхцөл
Бүрдүүлэлтийн зохицуулалт гэдэг нь үүнд хамрагдсан бүх номын сангийн уншигчдад ном хэвлэлийг өргөн ашиглуулах зорилгоор зөвшилцсөний үндсэн дээр хамтран ажиллахыг хэлнэ.Номын фондын хоршилт гэдэг нь номын сангууд тодорхой чиглэлийн тухайлбал, гадаадын ном хэвлэлийг авахын тулд хөрөнгө мөнгөө төвлөрүүлж ажиллахыг хэлнэ.Номын фондын бүрдүүлэлтийн зохицуулалт гэдэг нь номын сангууд хоорондоо зохицож, аль номын сан нь ямар чиглэлийн ном хэвлэлийг дагнан бүрдүүлэх талаар тохиролцож ажиллахыг хэлнэ.
Фондыг хоршиж бүрдүүлэхэд номын сан тус бүрийн фонд нь фондын нэгдсэн системийн нэг хэсэг болдог.Системийн нэг гишүүн өөрийн фондын хэсгийг бүрэн хариуцана.Үүний үндсэн дээр сэдэв хэвлэлийн болон шинж тэмдэгээрээ үнэ цэнэтэй нэгдсэн номын фондыг бүрдүүлж авах бололцоотой болдог.Номын сангийн улсын бодлогын үүднээс авч үзвэл бүрдүүлэлтийн хоршилт нь шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн номын сангийн үйлчилгээний нэгдсэн систем болох суурийг тавьж өгч байгаа юм.
Ач холбогдол:
1:номын сангийн нэгдсэн фондын мэдээллийн багтаамжыг нэмэгдүүлэх
2: номын сан тус бүрийн фондын бүтэц, бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх
3: фондын хэт өсөлтийг хязгаарлах
Бас нэг давуу тал гэвэл номын сан бүр нь тодорхой салбар сэдвийн номыг бүрдүүлэх учир номын сан боловсон хүчнийг нарийн мэрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой. Хоршилтыг хийхэд энд хамрагдаж буй номын сангуудын ажлын хөгжлийн түвшин өндөр байх естой.
Номын сан нь орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй /холбоо, олшруулах, хувилах, тоног төхөөрөмж, унаа / гэх мэт мөн номын сан хоорондын ном солилцоо өргөн явагддаг.
Депозитари номын сан зохион байгуулах байх.
Хоршилтыг доорх нөхцлийг хангасан тохиолдолд нэвтрүүлнэ. Үүнд :
1. Тодорхой сэдэв, хэвлэлийн төрөл шинж тэмдэгээр дагнан бүрдүүлэх. Ажлын чиглэлийн тодорхой хугацаагаар тогтоосон байх.
2. Номын сан тус бүр нь энэ тогтоосон журмыг хатуу чанд баримтлах, гэхдээ бүх номын санд заавал байх ном /давтагдах/ гэж бий. Үүнийг анхаарах хэрэгтэй.
3. Ном бүрдүүлэх найдвартай эх булагтай байх, хөрөнгийн эх үүсвэртэй байх.
4. Номын сангийн фондын талаар хоршиж байгаа номын сангууд мэдээллээ олон талаар өргөн солилцох ажлыг сайн зохион байгуулсан байх./ Нэгдсэн каталоги, картын сан зохион байгуулах/
5. Бүх уншигчид номын фондыг ашиглах нөхцөл бололцоог хангах.
Бүх уншигчид өөрөө орж үзэхээс гадна номын сан хоорондын ном солилцоо ч орно. Бүрдүүлэлтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд харьяаллын байдлаар мөн салбарын, хэлний байдлаар нь бүрдүүлэлтийг хоршиж зохион байгуулж болно.
ээр улс орон соёл, улс төрийн байгууллаараа ижил төстэй юм. Энэ төлөвлөгөөнд 15 томоохон номын сан оролцож нэг номын сан нь тодорхой салбарыг дагнан хөгжүүлдэг. 1960-аад оноос ЮНЕСКО-ийн хүрээнд ШУТМ-ийн дэлхийн системийг байгуулах ЮНИСИСТ программыг хэрэгжүүлж эхэлсэн. / International Programme for cooperation in the field of scientific technological/ ЮНИСИСТ-ийн гол зорилго бол ШУТ-ийн салбарын, нийгмийн Шинжлэх ухааны өсөн нэмэгдэх байгаа мэдээллийг хүртээмжтэй болгох ажлыг зохицуулах, хоршиход оршино. Энд хоршилт үндэсний хэмжээнд хэрэгжих юм. ЮНИСИСТ энэ ажлыг зохицуулах үүргийг гүйцэтгэдэг. ЮНИСИСТ-ийн программд нэмэлт болж 1970-аад оноос үндэсний мэдээллийн системүүд хамтран ажиллах НАТИС гэдэг систем бий болсон. Энэ системд улс орны, баримт бичгийн, номын сангийн, архивын албад оролцдог. Цаашдаа энэ нь нэг системд нэгдэнэ.
No comments:
Post a Comment