Monday, October 31, 2011

НОМЫН САНГИЙН ФОНД

СУИС-ийн соёлын боловсролын сургууль

семинари

Гүйцэтгэсэн:......................../Ө.Отгонзаяа/

/Сүрэнхорлоо/

/Шүрэнчимэг/

/Шинэтуяа/

Шалгасан: ........................../А.Алтанчимэг/

Номын фондын бүрдүүлэлтийн онол

Бүрдүүлэлт гэдэг нь нэр томьёо номын сангийн салбарт зуунаас эхлэн хэрэглэгдэж ирсэн. Бүрэн гэдэг латин үгнээс гаралтай. Номын сангийн фондын бүрдүүлэлт гэж номын сангийн зорилго, уншигчидын эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцсэн ном хэвлэлийг бүрдүүлэн авч, байнга шинэчилж, үнэ цэнээ алдсан номыг хасаж байхыг хэлнэ.

Фондын бүрдүүлэлт гэдэг нь эцэс төгсгөлгүй үйл явц юм. Нэгэнт эхлэсэн бол номын сан байгаа нөхцөлд дуусдаггүй.

Номын сангийн фондын бүрдүүлэлтийн онцлог:

Төрөл бүрийн номын сангийн фондын бүрдүүлэлт нь ерөнхий олон ижил төстэй зүйлтэй.

Ижил төстэй шинж тэмдэг нь бүрдүүлэлтийн зарчимууд, бүрдүүлэлтийг шинжлэх ухааны үндэстэй явуулах арга зүй төрөл болно.

Гэвч номын сангийн төрөл бүр нь зөвхөн тэр төрлийн номын сангийн бүрдүүлэлтэнд хамаарах хэд хэдэн онцлогтой.

-Бүрдүүлэлтийн онол арга зүйд юуны өмнө номын сангийн ажлын үндсэн чиглэл, уншигчийн бүрэлдэхүүн нь номын сангийн төрөл зүйг тодорхойлдог.

-номын сангийн төрөл зүй нь номын сангийн фондын хэмжээ, авч байгаа хэвлэлийн төрлийг тодорхойлдог.

-ном хэвлэлийг сонгож авч бүрдүүлэх ажлыг хийхдээ номын сангууд зохион байгуулалт арга зүйн өөр өөр аргыг хэрэглэдэг.

Нутаг дэвсгэрийн шинж тэмдгээр зохицуулж хорших нь:

Аймаг, хот, нэг дүүрэг, хороолол өөрөөр хэлбэл ойролцоо оршиж байгаа номын сангуудын фондын бүрдүүлэлтийг зохицуулж хорших нь хоршилтын анхны үе шат юм. Төвлөрсөн номын сангийн системүүд нь хоршиж ажиллаж байгаагийн тод юм. Төвлөрсөн системд орж байгаа бүх номын сангуудыг нэгдсэн байдаг. Аль ч салбарын уншигч төв номын сангийн бусад бүх салбар хоорондын ном солилцоо төвлөрсөн номын сангаар үйлчлүүлэх бололцоотой. Олон улсын номын сан хоорондын ном солилцоо төвлөрсөн номын сангаар хийгддэг. Цаашилбал хоршилтыг тэр нутаг дэвсгэрт байгаа нийтийн номын сангаас гадна бусад тусгай номын сангууд дээр үеэс зохион байгуулж ирсэн. Жишээ нь: польш улсын дэлхийн 2-р дайны дараа, Болгар 1950-аад оны үед /энд Кирилл Мефодийн нэрэмжит ардын номын сан тэргүү номын сангийн нэгдсэн систем байсан/ 1950-60-аад оны үед Унгар, Чех, Герман гэх мэт улсад эрдэм шинжилгээ болон тусгай номын сангуудын фондыг хоршиж бүрдүүлэх ажил эхэлсэн.

Энэтхэг, Герман улс хоршсон гадаад хэвлэлийн бүрдүүлэлтийн улсын төлөвлөгөө боловсруулж ажилласан. АНУ-д Фарминстоны төлөвлөгөө боловсруулж явуулсан. Энэ төлөвлөгөө ёсоор АНУ-ын томоохон 60 номын сан ЭШИ, улс төрчид болон цэргийн удирдлагын хэрэгцээтэй гадаадын ЭШ-ний ном хэвлэлээр хангах зорилготой байсан. Номын сонголт , худалдаж авах, ажлыг гадаадын томоохон номын худалдааны пүүс, компаниуд гүйцэтгэж байсан. Энэ төлөвлөгөө нурсан боловч нэг улсын номын санд дэлхийн ихэнх орны ном хэвлэлийг авах оролдлогын анхных нь байсан юм.

1965 оноос Конгрессийн номын сангийн фондыг бүрдүүлэх, каталогижуулах ажлыг зохицуулах, хорших үндэсний хөтөлбөрийг боловсруулж эхэлсэн. Зорилго нь бололцооныхоо хирээр уншигчийн сонирхолыг татаж байгаа аль оронд хэвлэгдсэн бүх номыг авах явдал юм. Англид хорших ажлыг нийтийн номын сангууд санаачилж хийсэн. Одоо бүрдүүлэлтийн хорших үндэсний төлөвлөгөөнөөс гадна олон улсын төлөвлөгөө боловсруулж ажиллах бололцоотой. Олон улсын хэмжээнд хорших ажил нь дэлхийн хэдэн орноос дэлхийн ихэнх улс орныг оролцуулж хийж болно. 1960-аад оноос эхлэн ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хэмжээнд хорших төлөвлөгөөг боловсруулж ажиллаж байсан. Европын эдийн засгийн нийгэмлэгийн гишүүн орнууд хоршиж бүрдүүлэх ажлыг ШУТМ-ийн автоматчиласан системийн хүрээнд 1977 оноос эхлэн явуулж байна. /EURONET/ Скандинавын орнууд Дани, Финлянд, Швед, Норвеги Скандиа төлөвлөгөө 1965 оноос боловсруулж ажилласан. Зэргэлдээ оршдог эдг

Номын сангийн фондын бүрдүүлэлтийн зохицуулалт, хоршилт

1. Ач холбогдол, нөхцөл

Бүрдүүлэлтийн зохицуулалт гэдэг нь үүнд хамрагдсан бүх номын сангийн уншигчдад ном хэвлэлийг өргөн ашиглуулах зорилгоор зөвшилцсөний үндсэн дээр хамтран ажиллахыг хэлнэ.Номын фондын хоршилт гэдэг нь номын сангууд тодорхой чиглэлийн тухайлбал, гадаадын ном хэвлэлийг авахын тулд хөрөнгө мөнгөө төвлөрүүлж ажиллахыг хэлнэ.Номын фондын бүрдүүлэлтийн зохицуулалт гэдэг нь номын сангууд хоорондоо зохицож, аль номын сан нь ямар чиглэлийн ном хэвлэлийг дагнан бүрдүүлэх талаар тохиролцож ажиллахыг хэлнэ.

Фондыг хоршиж бүрдүүлэхэд номын сан тус бүрийн фонд нь фондын нэгдсэн системийн нэг хэсэг болдог.Системийн нэг гишүүн өөрийн фондын хэсгийг бүрэн хариуцана.Үүний үндсэн дээр сэдэв хэвлэлийн болон шинж тэмдэгээрээ үнэ цэнэтэй нэгдсэн номын фондыг бүрдүүлж авах бололцоотой болдог.Номын сангийн улсын бодлогын үүднээс авч үзвэл бүрдүүлэлтийн хоршилт нь шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн номын сангийн үйлчилгээний нэгдсэн систем болох суурийг тавьж өгч байгаа юм.

Ач холбогдол:

1:номын сангийн нэгдсэн фондын мэдээллийн багтаамжыг нэмэгдүүлэх

2: номын сан тус бүрийн фондын бүтэц, бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх

3: фондын хэт өсөлтийг хязгаарлах

Бас нэг давуу тал гэвэл номын сан бүр нь тодорхой салбар сэдвийн номыг бүрдүүлэх учир номын сан боловсон хүчнийг нарийн мэрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой. Хоршилтыг хийхэд энд хамрагдаж буй номын сангуудын ажлын хөгжлийн түвшин өндөр байх естой.

Номын сан нь орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй /холбоо, олшруулах, хувилах, тоног төхөөрөмж, унаа / гэх мэт мөн номын сан хоорондын ном солилцоо өргөн явагддаг.

Депозитари номын сан зохион байгуулах байх.

Хоршилтыг доорх нөхцлийг хангасан тохиолдолд нэвтрүүлнэ. Үүнд :

1. Тодорхой сэдэв, хэвлэлийн төрөл шинж тэмдэгээр дагнан бүрдүүлэх. Ажлын чиглэлийн тодорхой хугацаагаар тогтоосон байх.

2. Номын сан тус бүр нь энэ тогтоосон журмыг хатуу чанд баримтлах, гэхдээ бүх номын санд заавал байх ном /давтагдах/ гэж бий. Үүнийг анхаарах хэрэгтэй.

3. Ном бүрдүүлэх найдвартай эх булагтай байх, хөрөнгийн эх үүсвэртэй байх.

4. Номын сангийн фондын талаар хоршиж байгаа номын сангууд мэдээллээ олон талаар өргөн солилцох ажлыг сайн зохион байгуулсан байх./ Нэгдсэн каталоги, картын сан зохион байгуулах/

5. Бүх уншигчид номын фондыг ашиглах нөхцөл бололцоог хангах.

Бүх уншигчид өөрөө орж үзэхээс гадна номын сан хоорондын ном солилцоо ч орно. Бүрдүүлэлтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд харьяаллын байдлаар мөн салбарын, хэлний байдлаар нь бүрдүүлэлтийг хоршиж зохион байгуулж болно.

ээр улс орон соёл, улс төрийн байгууллаараа ижил төстэй юм. Энэ төлөвлөгөөнд 15 томоохон номын сан оролцож нэг номын сан нь тодорхой салбарыг дагнан хөгжүүлдэг. 1960-аад оноос ЮНЕСКО-ийн хүрээнд ШУТМ-ийн дэлхийн системийг байгуулах ЮНИСИСТ программыг хэрэгжүүлж эхэлсэн. / International Programme for cooperation in the field of scientific technological/ ЮНИСИСТ-ийн гол зорилго бол ШУТ-ийн салбарын, нийгмийн Шинжлэх ухааны өсөн нэмэгдэх байгаа мэдээллийг хүртээмжтэй болгох ажлыг зохицуулах, хоршиход оршино. Энд хоршилт үндэсний хэмжээнд хэрэгжих юм. ЮНИСИСТ энэ ажлыг зохицуулах үүргийг гүйцэтгэдэг. ЮНИСИСТ-ийн программд нэмэлт болж 1970-аад оноос үндэсний мэдээллийн системүүд хамтран ажиллах НАТИС гэдэг систем бий болсон. Энэ системд улс орны, баримт бичгийн, номын сангийн, архивын албад оролцдог. Цаашдаа энэ нь нэг системд нэгдэнэ.

өгүүллэгүүд

Эхийн хайр

"Би хvvхдээ харж болох уу?" гэж дєнгєж нярайлсан эх асуулаа. Тvvнд єлгийтэй хvvхдийг єгєхєд баярлаж хєєрсєн эх сайтар харахын тулд єлгийг н задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй. Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо. Хvvхдийн чих байхгvй байлаа. Хvvхэд vзлэг хийхэг сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байгхvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн єдєр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа... Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бєгєєд "Нэг том хvvхэд намайг эрэмдэг" гэсэн гэх нь тэр... Хvv ийм доромжлолыг амссаар єсчээ. Хэдийгээр найз нєхєд нь тvvнд сайн, єєрєє сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггvй байв. Тvvнд ээж нь цаг vргэлж "Бусаддтай нєхєрлє" гэх боловч єрєвдєн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хvvгийн аав эмчтэй уулзан "Одоо ямар ч арга байхгvй ю?" гэж асуухад нь "Хос чих олдвол шилжvvлэн сууулгаж болно" гэжээ. Тиймээс хvvгийнх нь тєлєє хоёр чихээ єгєх хvнийг эрж хайж эхлэв. хоёр жил єнгєрсний хойно нэгэн єдєр аав нь "Хvv минь чамд чихээ єгєх хvнийг аав ээж 2 нь оллоо. Харин хэн чихээ єгснийг бvv асуу" гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов. Шинэ тєрхтэй болсон залуу хvv нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хvрчээ. Тун удалгvй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон бай на. Олон жил єнгєрсний хойно хvv аав дээрээ оч оод "Надад ийм их тус бол сон хvнийг хэлж єгєєч. Би єдий хvртэл тэр хvний тєлєє юу ч хийсэнгvй..." гэж гуйв. "Чи тэр хvний тєлєє юу ч хийж чадагхvй. Одоохондоо чамд хэлэхгvй" гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангvй. Гэтэл хvvгийн амьдралд гунигт явдал тохиолдов... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хурэн улаан vсийг ярахад тvvний 2 чих байсангvй. "Ээж нь vсээ тайруулах шаардлагагvй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч тvvнийг муухай гэж хэн ч хэлээгvй, тийм биз дээ?" гэж аяархан шивнэлээ. Хvний амьдралд гоо узэсгэлэн гэдэг гаднах тєрх байдалд биш, харин дотоод зvрх сэтгэлд байдаг юм.

Friday, October 21, 2011

зургууд естой гое байгаа биз хөө


Хайр бол жаргалын хvрхрээнээс урссан єнчин нулимс юм.


Мэдээж хүн болгон хайр сэтгэлээ илэрхийлэхийн тулд янз бүрийн євєрмєц аргыг ...

Хайр дурлалд хаа нэгтэйгээс үл ойлголцол заавал үүсдэг.

Хайр гэдэг vгийг хvн бvр хэлж чадах атлаа тэр vгний цаана юу нуугдаж, ...


Төрөл: Хайр Дурлал

ХАЙР програм суулгах.

Хайр ба солиорол (өгүүллэг).










Хайр Хайр Хайр


Надаас бүүр дээр үед нэг танил маань хайр гэж юу вэ? гэж асуухад санаанд орж ...

Хайр өвдөлт намдаах шидтэй.

Өсвөр насныхан бид төдийгүй насанд хүрсан хүмүүст хүртэл хайр, дурлал нь ...

хайр-хүндэтгэл-итгэл





big2.jpgГЭГЭЭН ХАЙРЫН өдөрт зориулав.
  • Хайр гэдэг агуу зүйл. Бас энхрий ялдамхан.
Адуун сүргээс унтаж хоцорсон бяцхан унага, алсаас сүүмэлзэх манан дунд, сүүмэлзэн зэрэглээтэн айсаж ирэх шиг хайр хүний сэтгэлийн манан дунд эрхлэн нялхран бас уяраан догдлууланхан ирдэг. Үгээр илэрхийлэхийн аргагүй нэг л бүлээн, гэгээлэг, баяр баясгалан, гэгээн алсад тэмүүлэх мөрөөдлийн совинг хайр бас авч ирдэг. Хайрлан дурласан хүнд бүрхэг манантай өдөр ч, жавар тачигнасан хахир шөнө ч бүлээн дулаахан, гэрэлтэй, өнгөлөгөөр мэдрэгддэг. Хайр гэрэлтсэн нүдэнд, өвлийн цасан дороос ув улаахан сарнай цэцэг цомирлогоо дэлгэж, аагим халуун өдөр ч гоёмсог цасан ширхэг гялалзан гялтганан агаарт бүжиглэнхэн харагднам. Чамайгаа харах бүрийд сэтгэл зүрх минь баяраар гийж, орчлон ертөнцийн бүх л зүйлс гайхамшигтай сайхан, үлгэрийн мэт санагдаж, өмнө нь хэзээ ч ажиглаж, мэдэрч байгаагүй бүхэн нүдний өмнө тодрон, бид өөрсдөө үлгэрийн үзэсгэлэнт гүнж, гайхамшигт хан хүү мэт болно. Чамайгаа, бас орчлон ертөнцийг зөвхөн би ингэж гайхамшигтайгаар мэдрэх нь агуу ХАЙРЫН ид шид буюу.
Хүндэтгэл гэдэг эрхэм зүйл
...
Олон олон гоёмсог цэцэгсийн дундаас гайхамшигт сайхан цэцгийг ялган олж харахдаа түүний нэг л эрхэмсэг төрх, төд өнгө, бас гоо үзэсгэлэнг бахдан биширнэм. Бусдаас ялган олж харж буй сэтгэл, зүрхэнд минь мэдрэгдэж буй тэр л эрхэм зүйлс миний сэтгэлд хүндэтгэл бишрэлийг төрүүлнэм. Чамайгаа би өөрийн нүдээр харж, өөрийн сэтгэлээр мэдрэх бүрдээ чамаасаа түмэн гайхамшигийг олж түүгээрээ бахархан, бишрэн хүндэтгэнэ. Өөр хэнд ч биш зөвхөн би л мэдэрч байдаг тэрхүү гайхамшигууд чинь намайг баярлуулж, хайрлах сэтгэлийг минь цаг ямагт хөглөн эгшиглүүлнэ. Гоо сайхан гэдэг зөвхөн гаднаасаа биш дотроосоо л гэрэлтэж байдаг. Чинийхээ ухаалаг, алив зүйлд хүлээц тэвчээртэй ханддаг, бас намайг ойлгож хайрладаг, бусдын өмнө сайхан харагдуулахыг хүсдэг хүсэл чинь намайг бишрүүлж, үүний төлөө би чамайгаа бишрэн шүтэж, хайрлан хүндэтгэнэм. Тиймээ! ХҮНДЭТГЭЛ гэдэг эрхэм зүйл чи минь өөрөөсөө олон сайхан гэгээ цацруулж тэрхэн цацрагууд дор би ертөнцийн бүх л зүйлсийг өөдрөг сайханаар харна.

  • Итгэл гэдэг бат бөхийн бэлэгдэл.
Сонгож авсан цэцгээ анх харсан шигээ анхилуун, гоёмсог, үзэсгэлэнтэй, эрхэмсэг хэвээр байлгахын тулд, цаг ямагт хайр сэтгэлийн илчээрээ гийгүүлж, хүндэтгэл бишрэлийн гайхамшигт үгсээр услах болдог. Энэ тансаг, булбарайхан цэцэг минь өөр хэнийх ч биш зөвхөн минийх байлгахыг хүсэхдээ өөр хэн ч биш зөвхөн би л арчилж тордох ёстой. Бид хоёр бие биедээ цаг ямагт баяр баясгалан, хайр энхрийлэл, аз жаргал бэлэгдэж байхын үндэс нь итгэл юм. Гоёмсог цэцгийг сайхан хэвээр ургуулахын тулд угаадас мэт бохир усаар бус, шим тэжээлт цэвэр усаар ундаалж байх лугаа адил чамайгаа өөрийн байлгахын тулд хараал зүхлийн, хар хорын үгээр бус хайр энхрийлэл дүүрэн халуун дотно үгсээр тэтгэж байх учиртай. Хорвоод зөвхөн чи минь минийх, би чинийх байна гэдэг итгэл л бидэн хоёрын хайр сэтгэлийн бат бөхийн бэлэгдэл болном. Утга учиргүй хардлага, хар хорын сэтгэл, сайхан цэцгийг угаадсаар усалж байгаатай ялгаа юун. Тийм ээ! Бидэн хоёрын аз жаргалын, эх булаг дундаршгүй хайрын ундарга нь ИТГЭЛ билээ. Итгэл нь сэтгэл өөдрөг, тайван амьдралын баталгаа, бат бөх хайр сэтгэлийн бэлэгдэл билээ. ...Олон жилийн өмнө би Улаанбаатараас баруун аймагруу нойтон цас хаялсан, жихүүн үдэш явж байхдаа Архангайн Тариатын нутагт байдаг Суман голын нэгэн харзанд ганц хун шувуу өвөлжиж байхтай таарч, удтал харж зогссон юм. Хайр сэтгэлийн бэлэг тэмдэг, гоо үзэсгэлэн, эрхэмсэг төрхийн манлай, хун шувууны ганцаардал, гуниглал яагaад ч юм сэтгэлд минь нэг л гуниг төрүүлж хүн гэдэг бодгал төдийгүй хун шувуу, бусад амьтан, ургамал цэцэгс хүртэл хосоороо байхдаа ямар их гэрэл гэгээ цацруулж, баяр баясгалан мэдрүүлж байдгийг ойлгосон юм. Бид хүний ертөнцөд хайр сэтгэлийн тухай өгүүлж, магтан дуулахдаа зөвхөн "хайр"-ыг нь салган алдаршуулдаг хирнээ нөгөө 2 чухал тулгуур "хүндэтгэл", "итгэл"-ийг нь мартаж орхидог.

Хайр-Хүндэтгэл-Итгэл энэ 3-ыг хэзээ ч салгаж болшгүй цул нягт байж л хайр сэтгэл, бат бөх гэр бүлийн амьдралыг бий болгодог юм шүү дээ. Зөвхөн хайрлаж дурлаад, хүндэтгэдэггүй бас итгэдэггүй бол, эсвэл хүндэтгэдэг мөртлөө нэг их хайрлаж чадахгүй бол, хайрлаж хүндэтгэдэг атлаа итгэж чаддаггүй бол ер нь аль нэг нь дутаж орхивол амьдрал хэврэг болж орхидог. Бид 2 бие биедээ хайртай мөртлөө яагаад аз жаргалтай амьдарч чадахгүй байна вэ?! эсвэл яагаад салж орхивоо?! гэж олон хосууд гайхацгаадаг. Хайртай мөртлөө бүдүүлэг үг хэлээр харааж загнаад байдаг, эсвэл бусадтай хардаад байдаг бол таны амьдрал тэгш сайхан болж чадахгүйд хүрнэ. Аргагүй шүү дээ! Ганц болоод 2 бөөрөнхий чулуун дээр тогоо тавиад цай чанаж болдоггүй, заавал 3 чулуу тулж байж гал түлж тогоо тавин цай чанадагтай адил хайр-хүндэтгэл-итгэл хэмээх гурван тулгуурын аль нэг нь дутахад амьдрал болж чаддаггүй. Тиймээ! Та хоёр бие биедээ маш их хайртай, өдөр бүр бие биедээ байгаа сайхан чанарыг олж харан баярлаж, бахархдаг, хэзээ ч бие биедээ худлаа хэлэхгүй, бас хуурахгүй гэж итгэдэг бол амьдрал чинь цаг ямагт гэрэл гэгээтэй байхын зэрэгцээ, цай чинь үргэлж буцалж, халуунаараа байж, тогоотой цай чинь aсгарахгүй болно. Тогоотой цайгаа асгахгүйн тулд хамтдаа 3 чулуугаа тулж, үргэлж тэгшилж бат бэх суурилуулж байх хэрэгтэй. Хэрэв аль нэгэн чулуу дутагдвал, та 2 хамтдаа тэр чулууг олж бий болгож байж тогоотой цайгаа асгахгүй байж чадна. Энгийн мөртлөө энэ үнэнийг л мэдэрдэггүйгээс болж, олон гэр бүл салж, олон хүүхдүүд өнчирдөг. Эцэс сүүлд нь "яагаад", "юунаас болчиховоо?" гэж бодсоор хариуг нь эс олж чадна. Зарим нь бүх насаараа л "үнэн"-ий эрэлд хатна.

Залуусаа! Бие биеэ чин сэтгэлсээсээ хайрлаж, бие биеэ шагшин магтаж, бахархаж, бие биедээ итгэгтүн! Аль нэг нь байхгүй бол хоёул тэврэлдэж суугаад ярилцаж зөвлөлдөж үүнийг бий болгогтун! Бие биеэ хайрладаг атлаа хэрэггүй муу үгээр бүү гомдоогтун! Монголчууд 3-ын тоог бэлэгддэг. Хүний амьдралын хайр сэтгэлийн нандин гурван тулгуур, Хайр-Хүндэтгэл-Итгэл гурвыг бүү салгагтун! Гэгээн хайрын энэ өдөр хайртай хосууд та нар хамтдаа үүнийг уншаарай бас ярилцаарай! Та хоёр насан туршдаа бие биедээ хязгааргүй хайртай байж, бие биеэ хүндлэн дээдэлж, халуун итгэлийн илчинд омог бардам байг.

миний дуртай шүлэгүүд

  1. Чамайг нэхэх сэтгэл минь
    Хүлээсээр байгаад итгэл минь цөхрөөд
    Хүссээр байгаад сэтгэл минь хөрөөд
    Хааяа хааяа гуниглаж уйтгарлаад
    Хайрын дуунд уярч мэлмэрээд
    Хундага дарсанд хөлчүүрээд
    Халуун хөнжилдөө ганцаардаад
    Хүслээр болдоггүй хүний орчлонд
    Хяслангаа нэмэх гэж чамд дурлажээ.
    Хорвоогоор дүүрэн охид байвч
    Хөнжилийн зугааг минь хаян гаргавч
    Хорьж болдоггүй сэтгэл минь ганцхан
    Хонгор чамайг нэхэх хяслантай.
    Хүлээсэн би чамайг
    Хүүхэд шиг эрхлэсэн хөөрхөн инээдийг чинь мартаж чадахгүй
    Хүйтэн хөнжилдөө өөр хэн нэгнийг биш ганцхан чамд зориулж
    Харамлаж хүлээсэн харанхуй шөнүүдэд нойр минь хулжаад
    Хайрын халууныг чамаасаа амсах гэж хүсэл тачаалаа аргамжаад
    Хүлээсэн би чамайг
    Насны ганцхан хань минь гэж чамд бүхнээ зориулаад
    Нандин хайраа зөвхөн чиний төлөө гэж тангараглаж
    Нүгэл буян ээлжилдэг энэхэн замбууланд сэтгэлээ хуураад
    Нүдэндээ нулмистай хамтдаа авхуулсан зурагаа ширтээд
    Хүлээсэн би чамайг

  2. Чамайг нэхэх сэтгэл минь

    Хүлээсээр байгаад итгэл минь цөхрөөд
    Хүссээр байгаад сэтгэл минь хөрөөд
    Хааяа хааяа гуниглаж уйтгарлаад
    Хайрын дуунд уярч мэлмэрээд
    Хундага дарсанд хөлчүүрээд
    Халуун хөнжилдөө ганцаардаад
    Хүслээр болдоггүй хүний орчлонд
    Хяслангаа нэмэх гэж чамд дурлажээ.
    Хорвоогоор дүүрэн охид байвч
    Хөнжилийн зугааг минь хаян гаргавч
    Хорьж болдоггүй сэтгэл минь ганцхан
    Хонгор чамайг нэхэх хяслантай.
    Хүлээсэн би чамайг
    Хүүхэд шиг эрхлэсэн хөөрхөн инээдийг чинь мартаж чадахгүй
    Хүйтэн хөнжилдөө өөр хэн нэгнийг биш ганцхан чамд зориулж
    Харамлаж хүлээсэн харанхуй шөнүүдэд нойр минь хулжаад
    Хайрын халууныг чамаасаа амсах гэж хүсэл тачаалаа аргамжаад
    Хүлээсэн би чамайг
    Насны ганцхан хань минь гэж чамд бүхнээ зориулаад
    Нандин хайраа зөвхөн чиний төлөө гэж тангараглаж
    Нүгэл буян ээлжилдэг энэхэн замбууланд сэтгэлээ хуураад
    Нүдэндээ нулмистай хамтдаа авхуулсан зурагаа ширтээд
    Хүлээсэн би чамайг
    TUUMII BI CHAMDAA KHAIRTAI.

хайр дурлал

Би чамд хайртай.

love-youГэгээн Валентины өдөр сүй тавих болон сүйн бөгж солилцох, жирийн өдөр хэлж зүрхэлдэггүй үгээ хэлэхэд хамгийн тохиромжтой өдөр гэж үздэг. “Би чамд хайртай” гэдэг 3- хан үгэнд асар их итгэл сэтгэл, хайр хүндэтгэл багтдаг. Дэлхийн 15 улсын хэлээр “Би чамд хайртай” гэж хэлж сурцгаая.

Орос “Я тебя люблю”
Герман “Ich liebe dich”
Белорусс ”Я цябе кахаю”
Япон ”Ai shite imasu”
Украин “Я тебе кохаю”
Хятад ”Wo ai nei”
Англи “I love you”
Португали ”Te amo”
Польш “Koham cie”
Еврей ”Ani ohev otakh”
Итали “Ti amo”
Ирланд ”Thaim in grabh leat”
Франц “Je t”aime”
Грек ”S”agapo”
Испани “Te amo”
Швед ”Jag alskar dig”

Хайрыг хайрлаж бие биендээ хайраар бэлэг барьцгаая.

хайрын 8-мөрт шүлэг

Тодорхойлолт : Найман мөртүүд

Хархан нүдтэй Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Хайрын минь орон зай тэдний зүрхэнд байж л байгаа
Уруулыг чинь үнсэг гэж надад ч бас уруул заяасан юм болохоор
Уяхан сэтгэл дурлалаа надаас бүү харамла бүсгүй минь
Ялдам ихэмсэг Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Яалт ч үгүй миний хайраар тэд дутагдаж байгаа
Дуулим хорвоод дурлах л гэж төрсөн бүсгүйчүүдийг гомдоож
Дурлалын бурханы өмнө би гэмтэн болж зогсмооргүй байна

ххх ххх ххх

Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөртлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа
Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй

ххх ххх ххх

Гил хар үсээ шөнөөр дүүрэн задалчихаад
Гэзгийг минь дэрлэ гэх шиг надруу ширтдэг тэр л харц
Гэгээн гуниг бүхнийг зүрхээр дүүрэн асгачихаад
Гэргийгээ март гэх шиг надруу ширтдэг тэр л харц
Нүцгэн уруулыг минь нүдээрээ эхэлж үнсдэг
Нүгэл болгоныг минь нулимсаараа угааж хардаг
Надаас бэлзэг биш дурлал нэхэж уйлдаг
Нэг их гунигтай ширтэх тэр л харц чиний харц

ххх ххх ххх

Насыг минь бүү асуу
Намайг зуны бороо гэдэг
Нэрийг минь бүү асуу
Нэгэн хаврын цэцэгс гэдэг
Гомдохдоо тайтгарах нулимстай
Гоёхдоо чимэглэх инээдтэй
Салах учрахын цэг
Cap жилийн хэмжигдэхүүн

ххх ххх ххх

Бороонд нэвт норсон нимгэн цамцны чинь цаанаас
Бие чинь гэрэлтээд сэтгэлийг минь гижигдээд
Дурлал гээч дарсыг дундаа тавиад ууж байна
Дур хайрандаа хөлчүүрэн цэцэрлэгт хамт сууж байна
Гадаа бороо орж байна
Гал хайрын цэцэрлэгт чамтайгаа би сууж байна
Хаврын анхны бороо өнгөрсөн шөнө хачин сайхнаар орлоо

мөрөөдөл гэж юу вэ

хайр ба харуусал

Хайр ба харуусал
Зүрхэндээ би галтай явдаг тэр галыг чи минь түлсэн
Зүүдэндээ би цайтай явдаг тэр цайг чи минь түлсэн
Усалсан үрнээс цэцэг ургадагтай адил
Унагасан үгнээс минь хайр ургуулагч...

Амьдралыг хатууг хамтдаа туулах
Амь насыг чинь үхтэл хамгаалах
Өөрөөсөө илүү чамайг гэх сэтгэл
Өр зузаан зүрхэнд минь
Харамгуй байнаа халааслаад авдаа хайрт минь
Хайрт чамдаа хамгийн ихээр хайртайгаа
Харанхуй шөнөөр ч , халуун өдрөөр ч , орилмоор байна......
Аааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа
Би чамдаа хайртай.
Тэнгис далай шиг хайртай
Тэргэл сар шиг биш тэнхлүүн нар шиг хайртай.
Хайртай гэх энэ л үгэнд минь
Хорвоогийн бүх л сайн сайхан хамт Bonus-тайгаар хамт байдгыг бүү мартаарай.
Миний мэдэх хэлд орсон үг минь чамдаа хайртай.........
Би чамдаа маш их хайртай....

"Oh no. My love Jessica Alba...
Oh my God. Энэ ямар хэцүү асуудал вэ ?" Энэ бишээ (Ингэх хэрэг байна уу?Тэртэй тэргүй mgl охид хаа ч байхгүй хөөрхөн ш дээ) Харин...

Халхын сайхан охинд би хайртай...
Ханхар цээжтэй би биш
Хамер жийптэй би биш
Харин сэтгэлээрээ баян сайхан амьдрах хүсэл эрмэлзэл нөөц бололцоотой